I Think 3: БИ ХЭН БЭ?

The Buki
7 min readDec 11, 2020

--

/Философийн клубын үүсгэн байгуулагч Ө.Ганзоригийн номын нээлт/

Философийн клубаас зохион байгуулсан “Би хэн бэ?” эссэ бичлэгийн уралдааны шилдгээр шалгарсан эссэг танд толилуулж байна.

/Философийн клубын Бүх Гишүүдийн Aнхдугаар уулзалт… 2020.10.07/

Хүн хаана төрснөөсөө хамаараад ялгаатай боловсрол эзэмшиж болохгүй?

Боловсролыг ямар түвшинд авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд авч үзвэл боловсрол нь “хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн” гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг “иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн” гэж тодорхойлж болно.

Би хаанаас ирсэн бэ?

Миний бага нас хөдөө “Хандгайт-Эхэн” гэдэг жижигхэн багийн төв дээр өнгөрсөн. Айлийн ууган хүү учраас аав, ээждээ тусалдаг ажилсаг, хичээнгүй, дуулгавартай хүүхэд байсан.

/6 настай Буки/

Би 2000 онд Увс аймгийн Давст сумын 8-н жилийн Дунд сургуульд элсэн орж эрдмийн босгийг анхлан алхсан.

Хөдөө аав ээж дээрээ өссөн 32 хүртэл тоо тоолохоос өөр зүйл мэддэггүй надад шинэ орчин, олон хүүхдүүд бужигнасан гэгээ татсан сайхан дурсамжтай өдрүүд байлаа. Удахгүй ангидаа тоо бодолтоор үеийн хүүхдүүдээ манлайлж сурсаар 2005 онд аймгийн төв рүү шилжин суралцах шаардлагатай боллоо.

Увс аймгийн 2-р 10 жилд шилжин 7-р ангид орлоо. Аймгийн төвийг анх удаагаа үзэж буй надад бас л тааламжтай сайхан байсан. Гэхдээ би үеийн хүүхдүүдээсээ математик, монгол хэл гэх мэт суурь хичээлээр хол хоцорсон гэдгээ анх удаагаа мэдэрч 2 жил орчим төөрч будилж хичээсний эцэст үеийнхнээ гүйцэж ангидаа манлайлж эхсэлсэн. Ингээд 10 жилээ сайн төгсөж Оюутан болж Улаанбаатар луу анх удаагаа явлаа….Ингэж өөрийгөө хэн бэ? гэдгийг мэдэх оюуны бяцхан аянд гарлаа.

“Би хэн бэ?” гэдгээ хаанаас мэдэх бэ?

2012 оны зун их сургуулийн 2-р курсээ төгсөж зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх, аав ээждээ санхүүгийн дэмжлэг болох зорилгоор Их сургуулийн ангийн найз Билгүүн, Лхагваа нартай хамт Зайсангийн аманд байрлах нэгэн барилгын компанид ажиллахаар шийдэж 6 сарын 20-нд ажилдаа орлоо.

Тэр зуны бороо ихтэйг ч хэлэх үү… Бороотой өдөр барилгын ажил зогсоно.

Лхагваа бид 2 нэг бригадад хуваарилагдаж, Лхагваа төмөр бэлдэц дээр би барилгын төмөр багана босгох, армотур зангидах хэсэгт хувааригдлаа. Бидний ажилд орсон компани байгуулагдаад удаагүй, захиалгаар хувийн хаус барьдаг онцлогтой байсан.

#Ажилд орсон анхны өдрүүдэд 1-р давхарын багана босгох, армотур зангидах ажил өрнөж байсан болохоор ажил тийм хүнд биш байлаа. Хэсэг хугацааны дараа 1-р давхарын ажлууд үндсэндээ дуусч 2-р давхарын багана босгох, армотур зангидах, цутгалтанд бэлтгэх зэрэг ажил эхэллээ.

Эхний ажил 2-р давхар луу гарах шат бэлтгэх. Бэлэн шат байхгүй байсан учир төмрөөр арамыг нь зангидаж гишгүүрийг нь банзаар боож бэхлэн хийж 100 метрт байрлах төмөр бэлдэцээс армотур зөөх тэвчээр шалгасан ажил эхэлсэндээ. Хамгийн их сэтгэлд хоногшсон мөч… Манай баригадад 20–25 насны залуучууд хэсэг байсан учраас бэлдэц зөөх хэсэгт “#Шувууны бага нь жиргэдэг” сургааль ёсоор ялт ч үгүй 6 залуу оноолт таарсан. Тэдний нэг нь #БИ..

Сонин юм шүү 6 ширхэг армотур /хэмжээ 15–20метр/-ыг гурвуулаа мөрлөж өргөөд 2 давхарын #гунхалзсан шатаар дээш гаргахад за болийдоо, зуны амралтаар шууд гэрлүүгээ явчихгүй яавдаа, ахиж ийм ажил хийхгүй дээ гэсэн бодол зөндөө л төрлөө.. Ингэсний ачаар би тэвчээр сууж, мөн тэр зун би урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр буюу 10 орчим сантметраар өсч билээ. #БИЕИЙНӨСӨЛТ

Нэгэн бороотой өдөр 2-р давхарын өндөрлөгөөг “#Аврахбүстэй” хийж дуусчихаад буухдаа халтирч 1-р давхар луу унахдаа баруун хөлнийхөө гуяны арыг армотурын төмөрт урж анх удаагаа “#Гэмтлийн эмнэлэг” орсон. Гэмтлийн эмнэлэг юу ч тоосон шинжгүй бидний юм оёдог утас, зүүгээр шууд гучыг минь оёчихож билээ. Энэ үед ЭЭЖ минь хамгийн их шаналж байсан. Мөн армотур зөөж байсан хэн нэгэн нь тэвчиж дийлэхгүй армотураа алдаж гэмтэж, бэртэх тохиолдол бишгүй л гардаг байсан.

Би баруун мөрөндөө хэт их ачаалал өгч армотур зөөсний улмаас “Баруун мөрөндөө суулт” авсан. Одоо хувцасгүй үедээ 2 мөрөө тэнцүүлэх гээд үзэхээр баруун мөр ялгүй намхан харагддаг. ЭНЭ БОЛ АСУУДАЛ БИШ…гол нь ТЭВЧЭЭР суусандаа их баярлаж явдаг. #СЭТГЭЛИЙНӨСӨЛТ

ТӨРСӨН ӨДӨР — СҮҮЛЧИЙН ҮГ

Зуныхаа амралтаар хийсэн армотурчины ажлаа 8-р сарын 10 хүртэл хийж дуусгаад “Танилцах дадлага” хийхээр ажлаасаа гарсан. Банк санхүүгийн чиглэлээр сурч буй хүний хувьд санхүүгийн байгууллагад дадлагаа хийх ёстой байдаг тул “#Хаанбанк”-ны 17-р салбарт 8.10–8.31 хүртэл дадлага хийх томилолт авлаа.

Дадлага хийх сайхан. Мэдэхгүй чадахгүй зүйлээ удирдагчаараа заалгаж, банкны АТМ цэнэглэх, зээлийн хувийн хэргийн бүрдэл дээр туслах гэх мэтээр дадлагаа үргэлжлүүлж байлаа.

Хоног өнгөрөх тусам миний төрсөн өдөр ойртоод л /8-р сарын 19/ гэхдээ би төрсөн өдөртөө ач холбогдол өгдөггүй ээ. Яагаад гэвэл төрсөн өдөрөөрөө зуны амралтаар хөдөө хадлан дээр ихэвчлэн өнгөрөөдөг байсан болохоор…

Тэр жилийн 8-р сарын 19-нд амралтын өдөр байсан тул өглөө 9 цаг хүртэл унтаад боссон чинь гадаа бороо орох гээд нэг л уутгартай угтаж билээ. Тэр өдөр хамгийн түрүүлж төрсөн өдрийн мэнд хүргэсэн хүн бол алс холын 1500 км-с буюу Увс аймгийн Давст сумаас холбогдсон миний “#ЭЭЖ” байлаа.

Ээжтэйгээ ярилгүй удсан болохоор сонин хачин ярихыг хүссэн ч сүлжээн тасраад олон ч зүйл ярьж чадсангүй. Ээжийн минь утсаар ярьсан хамгийн эхний бөгөөд сүүлчийн үг “#ХҮҮДЭЭ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ..ЭЭЖ НЬ ХҮҮДЭЭ #ХАЙРТАЙ ШҮҮ” гэдэг үг байлаа.

Ээжийгээ хамгийн сүүлийн удаа хүүтэйгээ ярьж байна гэж хэн ч зүүдлэх бэ. Тэнэг хүн тэнэгээрээ дуусдагийн нэгэн адилаар би дахин залгаж яриагүй ээ. Ядаж би ээждээ #БАЯРТАЙ гэдэг үг хүртэл хэлж чадаагүй ээ.

Тээж төрүүлсэн ачыг нээ

Тэтгэж хариулах завгүй л явна

Тэнэгхэн хүү намайгаа

Тэнгэр минь өршөө, өршөө…

Төрсөн өдрөө урьдын адил тэмдэглэсэн ч үгүй тэр өдрийн тэнгэрийн муухайд өдөржин бодлогошир ч тв үзэхээс цаашгүй үр бүтээлгүй өнгөрөөж билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр ТЭНГЭРИЙН МУУХАЙ АРИЛДАГ, ХҮНИЙ МУУХАЙ АРИЛДАГГҮЙ гэдэг шиг маргааш өглөөн зуны аагим халуун сайхан өдөр болж билээ.

Тэр өдөр гэрлүүгээ залгаж #ээжтэйгээ ярих гэсэн боловч манай дүү утасыг нь авч ээж халуураад сумын төв орсон. Цаашлаад аймаг ч орж магадгүй юм ярилаа…

ТӨРСӨН БОЛ ҮХЮУ

8-р сарын 21-нд дадлагаа хийгээд банкин дээрээ байж байсан чинь Авга эгч Сайнжаргал гэнэт банкин дээр хүрээд ирдэг юм байна. Яасан гэсэн чинь… Ээжийн чинь бие бага зэрэг чилээрхсэн байна. Аймгийн төв дээр эмнэлэгт хэвтэхээр ирсэн байна. Чамайг чөлөө авч Увс явуулмаар байна гэлээ.

Би яаран сандарч салбарынаа захиралтай уулзаж чөлөө аваад яаралтай яавах гэсэн боловч онгоцны тийз олдсонгүй, захиалга нь дүүрчихсэн байлаа. Гэтэл манай Эрдэнэтэд амьдран суудаг нагац ах Увс явахаар болж маргааш нь Нагац эгч, нагац ах, бэргэн эгч дөрвүүлээ жижиг машинаар Увс руу хөдөллөө. Замдаа би очоод ээжийгээ сайн асарч тэнхрүүлчээд ирнэ гэсэн бодолтой, шууд эмнэлэг дээр очих байх гэсэн төсөөлөлтэй явсан. Үхлийн тухай нэг ч удаа бодоогүй ээ.

/Миний ээж С.Түмэндэлгэр/

Тэр үед зам одоогийнх шиг сайхан болчихоогүй байлаа. 2 хоног буюу 43 орчим цаг явж хүрсэндээ. Увсад очход бүх юм тодорхой болчихсон байлаа. Ээж минь аль хэдийн энэ хорвоогоос намайг орхин одсон байлаа. Надтай уулзаж чадалгүй шүү дэ. Намайг их л олон удаа асуусан гэдэг… Хүмүүс надад төрсөн бол үхдэг нь хорвоогийн жам гэх намайг тайвшруулах, аргадах үгс зөндөө л хэлж билээ.

Надад ээжийнхээ араас хийж чадах ганц л зүйл үлдсэн нь #Гашуудах байлаа. #Хүний нулимс шавхагддаг гэдгийг биеэр мэдэрсэн тэр мөчүүд…Эргээд бодход:

Ачит эхийнхээ умайг гаслуулснаас өөр

Ангид гавьяа надад байгаагүй ээ…

Ээж минь дэлхий ертөнцөөс ангижирч одоход аавын сэтгэл санаа, элэг зүрх эмтэрч байгаа мэт зовж байгааг бас мэдэрсэн. Үхэл бол дараагийн шинэ амьдралын эхлэл.

Би гэж хэн бэ?

Ээжийн минь үхэл.. Миний бүх өсөлтийн шалтгаан болсон. Эх хүн #бүх амьдралаа, сүүлдээ хүүгийнхээ өсөлтийн төлөө #ҮХЭЖ чадаж байгаа нь гайхалтай. Намайг ухааруулах гэж ээж минь орхин явсан юм шиг санагддаг. #УхаарлынЭхлэл

Надад маш их үүрэг хариуцлага ирсэн. Би цаашид яах ёстой бэ? гэдгээ бодсон. Тэгээд хичээж эхэлсэн. Их сургуулиа ч амжилттай төгссөн.

Анхны ажил маань “Монголын Ипотекийн Коркораци ОССК” ХХК-д актив хариуцсан түр мэргэжилтэн, удалгүй 3 сарын дараа багц хариуцсан нягтлан болж 4 жил ажиллах явцдаа…Багийн мөрөөдлөө биелүүлж шилэн барилга, өндөр цалин, жэнтелмен Буки боллоо.

/Миний амьдрал ухаарлаас эхэлсэн…/

Надад нэг л дутуугийн мэдрэмжтэй байсан учир цаашид юу хийх тухайгаа бодож эхэлсэн. Ингээд хүсэл мөрөөдлөө шинээр тодорхойлох аянд гарсан? Хязгааргүй их эрэл хайгуул хийсэн. Энэ бүхний эцэст эргээд л өөр дээрээ ирсэн. Тэр нь БОЛОВСРОЛ!!!

Хүн хаана төрсөнөөсөө хамаараад ялгаатай боловсрол эзэмшиж болохгүй?

Боловсролын салбарт хувь нэмрээ оруулах шийдвэр гаргаж 2018 онд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч “Оюунлаг Монгол Үндэстэн” төслийг санаачлан Ерөнхий зохицуулагчаар нь 1 жилийн хугацаанд ажиллаж эдийн засгийн боловсрол олгох, Монгол мөрөөдөл, Технологи инновацийн цуврал нэвтрүүлэг, Дээд боловсролын чанарын шинэчлэлд анхаарч ажилласан.

/Оюунлаг Монгол Үндэстэн төслийн танилцуулга/

Боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай олгосноор хот хөдөөгийн боловсролын ялгаа арилж, нийгмийн тэгш бус байдал, ажилгүйдэл, ядруурал багасах боломж бүрдэх учраас Buki.University буюу дижитал үүлэн их сургууль байгуулахаар зорин ажиллаж байна.

Buki.University гол зорилго бол суралцах арга барилыг өөрчилж, хэзээ ч, хаанаас ч суралцах боломжийг олгоно. Энэ бол миний жинхэнэ мөн чанар. ЖИНХЭНЭ БИ….

Өөрийгөө олсон өдрөөс таны жинхэнэ амьдрал эхэлнэ. Таны үнэт зүйлс бүтээх аялалд амжилт хүсье. Германы философич Фридрих Ницшэ нэгэнтээ:

Ертөнц үнэт зүйлс бүтээгчдийг тойрч эргэдэг бол

Ард түмэн алай салбадай нарыг тойрч эргэдэг гэж айлдсан байна.

Бичвэр нийтэлсэн: Buki

2020.12.11

--

--

The Buki

Founder & Growth Consultant @BukibusinessConsultingGroup